ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Сингапур Улсад болсон усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцсон тамирчдын төлөөлөл болон Румын улсад 8 дугаар сарын 19-24-нд болох Залуучуудын ДАШТ-д оролцох залуу тамирчдыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
МУССХ-ны зүгээс “Хэдийгээр тогтмол бэлтгэл хангах нөхцөл бололцоо муу байгаа хэдий ч тамирчид маань хичээж, үр дүнд нь амжилт ахиж байна. Сингапур улсад болсон ДАШТ-д манай 3 тамирчин B цагийн болзлыг хангаж оролцсоноос гадна 50м болон 100м -ийн араар даллах сэлэлтийн төрөлд Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.” хэмээн мэдээлэл хийж, цаашид усан спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, шигшээ баг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
МҮОХ-ноос баг тамирчдад баяр хүргэж мөнгөн шагнал гардуулснаас гадна цаашид МҮОХ-ноос МУССХ-той нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд Залуучуудын ДАШТ, “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдад хувцас хэрэглэл гардууллаа.

