Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 470 осол гараад байна


Улсын хэмжээнд 2022-2025 онд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байгааг Тээврийн цагдаагийн алба сэрэмжлүүллээ. 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарснаас хойш улсын хэмжээнд 470 осол бүртгэгджээ. Өнгөрсөн оны энэ үед ийм 384 осол бүртгэгдсэн бол энэ жил 86-гаар нэмэгджээ.

Тиймээс Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба хамтран “Хурдан биш, аюулгүй нь” аян өрнүүлж байна. Насанд хүрсэн иргэд А ангиллын тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, А үнэмлэхтэй байх, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ өмсөх нь өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаална. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *