Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг бэлтгэл, сургуулилалтаа базааж байна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид болон бэлтгэл хангагчид долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 14-ний хооронд Төв аймагт бэлтгэлээ хийж, өнөөдөр бууж байна. Тэд үргэлжлүүлэн Улаанбаатар хотод хяналтын барилдаан болон сэргэлтийн бэлтгэлээ хийх аж.
Монголын чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртсэн байдаг. Хамгийн анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл) юм. Харин отгон медальтан нь С.Цэрэнчимэд (мөнгө), Ц.Цогбадрах (хүрэл) нар юм.
ДАШТ-нд дараах тамирчид эх орноо төлөөлөн оролцоно.
Эрэгтэй:
57кг Б.Мөнх-эрдэнэ
61кг Т.Түвшинтулга
65кг Б.Гантулга
70кг Т.Тулга
74кг Э.Төгсжаргал
79кг О.Сүлдхүү
86кг Н.Батбилгүүн
92кг Т.Дэмчигдорж
97кг Г.Ганхуяг
125кг М.Лхагвагэрэл
Эмэгтэй:
50кг Б.Мөнхнар
53кг Ц.Намуунцэцэг
55кг Б.Хулан
57кг Х.Болортуяа
59кг Т.Алтжин
62кг П.Орхон
65кг Т.Энхжин
68кг Э.Дэлгэрмаа
72кг З.Болортунгалаг
76кг Э.Даваанасан