Э.Болор-Эрдэнэ Дэлхийн наадамд 31 дүгээр байр эзэллээ


“The World Games 2025 Chengdu” буюу Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотноо үргэлжилсээр байна. Тус наадмын дуатлоны эрэгтэй тамирчдын элит төрөлд Монгол Улсын тамирчин Э.Болор-Эрдэнэ уралдаж, 1 цаг 27 минут 07 секундийн амжилтаар 31 дүгээр байр эзэллээ.

Дуатлоны төрөлд Францын тамирчин, 2025 оны Дэлхийн аварга Бенжамин Шокер 01:14:14 амжилтаар түрүүлсэн бол түүний араас Бельгийн гурван тамирчин дараалан барианд орсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *