LUMINO: Тэрбум төгрөгийн зардлаар тоглолт маань бүтэж буй


Үе үеийн сонсогчидтой, олон хит дуунуудтай “Lumino” хамтлаг 8 дугаар сарын 16-ны Бямба гарагт “Social Pay” паркт “The one” тоглолтоо хийнэ. Тэд өнөөдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд өнгөрсөн жилээс эхлэн тоглолтоо бэлджээ. Өмнөх тоглолтуудаар 30 гаруй дуу дуулдаг байсан бол энэ удаа 44 дуутай, тайз, дэлгэц хосолсон гайхалтай тоглолт хийх гэж байгаагаа онцолсон юм. Тэд тайзны засалтаа онцгойлон анхаарсан бөгөөд гурван хэсгээр үзэгчдэдээ ойртож, тоглолтоо хүргэх гэнэ.

Тоглолт 15:00 цагаас эхэлнэ. Хамгийн түрүүнд ирсэн 2000 үзэгчид 2011-2024 он хүртэлх туурвисан дуунуудтай “Хэмнэл нэрэгч” цомгоо бэлэглэнэ.

“Lumino” хамтлагийн гишүүн Бажи:

-Тоглолтын өдөр гэхэд 800-1000 хүн ажиллана. Энэ хүмүүсийг зургаан сарын өмнөөс бэлдсэн. Яг шударгаар ний нуугүй хэлэхэд тоглолт тэрбум төгрөгийн зардалтай хийгдэж байгаа. Энэ бүх хүний цалин, бэлтгэл гээд. Хүмүүс ирээд, дөрвөн цагийн тоглолт үзээд явдаг ч энэ бол зургаан сарын ажил байдаг. Мөн хамтарсан бэлтгэлийг сар гаруйн хугацаанд хийсэн. Ийм өндөр зардалтай тоглолт болдог гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй байх. Бидний тоглолтод спонсор байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *