Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 113.3-т “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна” гэж заасан. 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн сурагчид орон даяар нэг загварын дүрэмт хувцас өмсөж эхэлсэн юм.
Нэгдсэн загварын дүрэмт хувцас өмссөнөөр сурагчдад хувцаслах соёлыг төлөвшүүлэх, суралцагчдын амьдралын түвшин, хот хөдөө, сургууль хоорондын ялгааг арилгах, оёдлын салбарт ажиллагсдын тогтвортой ажлын байр, улс орны эдийн засаг, татвар… зэрэгт ач холбогдолтой.
Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” ХХК гэсэн 8 компани кластерын схемийнхээ дагуу хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дүрэмт хувцсыг хэрэглэгчдэд хүргэж байна.
Чанаргүй, тавигдах шаардлага /СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА MNS6814:2019/-д нийцээгүй, импортын бүтээгдэхүүнээс татгалзаарай.
Боловсролын яам 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага ангийн сурагч өмсөхийг зөвшөөрсөн.