Отрын бүсэд 48 худаг гаргажээ


Улсын төсвийн хөрөнгөөр өнөө жил 18 аймаг, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээрт инженерийн хийцтэй 48 худаг гаргажээ. Энэ нь 130 орчим мянган малыг усаар байнгын, найдвартай хангах бололцоо бүрдүүлсэн байна.

Аймаг дундын отрын есөн бүс нутгийн бэлчээрийг сайжруулж, хамгаалах зорилгоор малын хөлөөс бүрэн чөлөөлж, 1 сая орчим толгой мал өвөлжүүлэхээр бэлтгэсэн тухай ХХААХҮЯ мэдээллээ. Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаа 3 сая га бэлчээрт зун, намрын улиралд мал бэлчээхгүй нөөцлөхийг аймаг, сумдад анхааруулж, холбогдох гэрээ, хэлцэл хийж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *