УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дугуйгаар 3 өдөр 320 км зам тууллаа


Баруун бүсэд болж буй “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдааны Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дахь хэсэгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, 3 өдөр 320 км зам тууллаа. Тэрээр дугуйн спортын 12 клүбийн 50 орчим тамирчинтай хамт эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалж явна.

УИХ-ын даргын ивээл дор болж буй энэ тэмцээнийг манай улс Олон улсын дугуйн холбооны /UCI/ цаглаварт оруулах, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилго тээж буй аж. “Tour of Mongolia 2025”-ын тамирчид Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгаар нийт 6 өдөр, 603 км зам туулж, шилдгүүдээ шалгаруулна.

Баруун бүсийн аймаг хоорондын авто зам сайжирсан учраас дугуйн спорт хөгжих бүрэн боломжтойг тамирчид ярьж байна. Цаашлаад Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн авто замууд ашиглалтад орсноор 2000 гаруй тойрог хэлбэрийн авто замаар бэлтгэл сургуулилалтаа хийх, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *