Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ тэмцээнийг тус аймаг 6 жилийн өмнө буюу 2019 онд зохион байгуулж байв. 2025 онд дахин хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ.
Тэмцээн энэ жил хоёр шаттай явагдана. 2024 онд Сүхбаатар аймгийн Баруун-Уртад болсон тэмцээний амжилтаар багуудыг эрэмбэлжээ. Багууд дээд болон I шат гэсэн хоёр ангилалд өрсөлдөж байна.