Эрүүгийн хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан 25 настай Б гэдэг хүн энэ сарын 12-ны өдөр нас баржээ. Түүний нас барсан шалтгааныг шийдвэр гүйцэтгэх алба эрүүл мэндийн байдалтай нь холбон тайлбарлаж байна. Уг сэжигтний биеийг муудахад ШШГЕГ-аас эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн гэнэ.
Уг хүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байжээ. Түүний амиа алдсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага болон Шүүх шинжилгээний ерөнхий газар ажиллаж байна.