Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт орууллаа. Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулахаар баталсан төсвөөс 8 тэрбум төгрөгийг татаж, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд зарцуулахаар тус зөвлөл шийдвэрлэв. Ингэснээр ЭХЭМҮТ-д 8-12 сард мэс засал хийлгэх, дотрын эмчээс нарийн мэргэжлийн тусламж авахаар хүлээж буй 1250 хүүхдийг эмчлэх боломж бүрдлээ. Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд квотын хязгаар тавихгүй ажээ.
Эрт илрүүлгийн төсвөөс 8 тэрбум төгрөг татаж, хүүхдийн эмчилгээнд зарцуулахаар болов
