Ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлздэг вэ?


УИХ-ын гишүүн М.Нарантуяа өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан, намрын чуулган эхлэхээр гишүүний ажлаа өгнө хэмээн мэдэгдлээ. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар ямар тохиолдолд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлздэг болохыг тодруулъя.

9.1.Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

9.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;

9.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

9.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;

9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

9.1.5.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

9.1.6.нас барсан.

Улсын Их Хурал энэ хуулийн 9.1.2 болон 9.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлдөг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *