Өчигдөр шөнө Монголын “The MongolZ” баг Турк улсын “Aurora Gaming” багийг 2:0 харьцаагаар хожиж, “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингэхдээ тэд 11:0 гэсэн үзүүлэлтээс гайхалтай эргэн ирэлт хийж өрсөлдөгчөө хожив. “Aurora” баг манай багийг амлан авч өрсөлдөгчөөрөө сонгоод байсан юм.
Үлдсэн хоёр тоглолтын үр дүнгийн дараа хагас шигшээ тоглолтын хуваарь тодорхой болно. Бүгд найрамдах Мальта улсад болж буй “BLAST Bounty Fall 2025” тус тэмцээн нь 500.000 долларын шагналын сантай. Тэмцээний аварга наймдугаар сарын 17-ны өдөр тодрох юм.