Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынБаянцагаан багийн Баавгайт гэдэг газар энэ бямба гарагт ой, хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан уг түймрийг өчигдөр 11:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Багатовгорын өвөрт ням гарагт ой, хээрийн түймэр гарав. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын мэргэжлийн ангийнхан 08.18-ны өдрийн 01:40 цагт холбоонд ороход түймрийг цурамд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.