Галаас аварсан аврагчдад талархал илэрхийллээ


Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Н.Батсүрэнгийн гэр бүл тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахмад Г.Баярсайхан захирагчтай 1 дүгээр салааны хамт олонд талархал илэрхийллээ. 2025.08.10-ны өдөр тэднийх шатсан юм байна. Гал сөнөөгчид өөрсдийн эрүүл мэнд, амь насаа үл хайхран, тэдний амийг аварч, эд хөрөнгийг нь галаас чадахаараа хамгаалжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *