Хичээлийн шинэ жил эхлэхээр Улаанбаатар хотын авто зам ачааллаа дийлэхгүй болж, тэг зогсолт хийхэд хүрдэг. Үүнээс сэргийлэх зорилгоор 8-р сарын 25-наас 9-р сарын 14-нийг дуустал тээврийн хэрэгслийг дугаараар нь хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулахаар Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба шийдвэрлэжээ. Энэ удаад тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн цифрийн тэгш, сондгойгоос хамаарч, ээлжлэн явуулах юм байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 26, 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцохгүй.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 25, 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцохгүй.