Монголын өсвөрийн тамирчид тийболын Азийн аварга боллоо


 Япон улсын Токушима мужийн Анан хотноо тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Тодруулбал: Алтан медалийг нийсэлийн Баянгол дүүргийн SK клубийн тамирчид, мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн “Demons” клуб, хүрэл медалийг нийслэлийн “Peak” клубийн баг тамирчид хүртжээ.

Тийбол (Teqball) спорт нь хөлбөмбөг, ширээний теннисний хослол мэт шинэлэг, орчин үеийн спорт бөгөөд тусгай зориулалтын нуман хэлбэртэй ширээн дээр тоглодгоороо онцлог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *