Ханын материалд 3000 айлын орон сууц барих төсөл эхэллээ


Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хороололд нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь амьдарч байна. Иймд Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд орон сууц барьж байгаа юм.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалын 20.7 га талбайд нийслэлийн Орон сууцны корпорац 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2025–2029 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина.

Нэгдүгээр шатанд нийт 232 нэгж газар чөлөөлөхөөс 92 хувийг нь суллажээ. Энд худалдаа, үйлчилгээ, спортын төв бүхий цогц орон сууц барина. Үүний үр дүнд гэр хорооллын 3000 айл орон сууцанд орох тооцоо гарсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *