Хятадаас оруулж ирээгүй байгаа шахмал түлшээ 5000 төгрөгөөр зарахаар төлөвлөжээ


Засгийн газар өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаж, өвлийн бэлтгэлтэй танилцав. Энэ үеэр нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин ирэх өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн багасгахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.  

Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд ирэх өвөл хагас коксон шахмал түлш түлнэ. Үүнд зориулан, 306 мянган тонн хагас коксон шахмал түлш худалдаж авахаар тооцжээ. Үүний зэрэгцээ мидлингээр үйлдвэрлэсэн 40 мянган тонн шахмал түлш нөөцлөх юм байна.

Гэвч одоогоор хагас коксон шахмал түлшээ худалдаж аваагүй, гэрээ байгуулах шатандаа явж байгаа аж. Гэрээ байгуулбал Хятадаас 9, 12, 1, 2 дугаар сард 51 мянган тонн, 10, 11 дүгээр сард 60 мянган тонн түлш оруулж ирнэ. Үүнийгээ борлуулалтын 400 орчим цэгээр уутыг нь (нэг шуудай нь 25 кг) 5000 төгрөгөөр иргэдэд борлуулах юм байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *