Нийслэлийн Боловсролын газар 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдээ бүртгэж дууслаа. Бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 109.428 /Нийт хамрагдах хүүхдийн 80,7%/ эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэн, баталгаажуулжээ.
Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтийг 8 дугаар сарын 4-18-ны хооронд “EMONGOLIA” системээр дамжуулан, хүлээн авав.
Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 278.290 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хэрэгцээ үүснэ гэж БЕГ тооцож байна. Үүний 135.582 нь нийслэлд байгаа юм.
Нийслэл дэх цэцэрлэгийн насны хүүхдийг насаар нь ангилбал:
- 2 настай-30.304
- 3 настай-31.843
- 4 настай-35.698
- 5 настай-37.837 хүүхэд байна.