Чингис хаан нисэх буудал руу шөнө автобус явдаг болгоно


Нийтийн тээврийн бодлогын газар одоо БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан нисэх буудал”, Х:20 “5 шар-Чингис хаан нисэх буудал” чиглэлд зорчигчдод үйлчилж байна. Гэвч уг нисэх буудалд онгоц газардах үеэр автобус очиж таарах нь ховор. Тухайлбал: Германаас хөөрсөн онгоц өглөө 05:00 цагт энд буудаг. Гэтэл автобус 07:00 цагт ирдэг. Зорчигчид автобусанд суухын тулд 2 цаг нисэх буудалд хүлээх боломжгүй. Тиймээс такси хөлсөлдөг.

Үүний зэрэгцээ нийтийн тээврийн автобус 22:00 цагт зогсдог тул Чингис хаан нисэх буудалд шөнө газардаж буй онгоцны зорчигчид яалт ч үгүй таксигаар үйлчлүүлэхээс өөр сонголт үгүй. Иймд иргэд тус чиглэлд шөнийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл явуулж өгөхийг хүсэн, Нийтийн тээврийн бодлогын газарт хандах болжээ. Үүний дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээж, 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн, зорчигчдод үйлчлэхээр боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *