Танилц: Шинэ ургацын ногооны үнэ


“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн дүүрэг тус бүрт 1-2 байршилд гаргана. Нийт 21 байршилд гаргахаас өнөөдрийн байдлаар 50 хувьд худалдаачид гарчээ.

Энд борлуулж буй хүнсний ногооны үнэ ялимгүй хямдарч, нэр төрөл олширчээ. Барилгачдын талбайд Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голдуу ногоочин, зөгийчдийн төлөөлөл шинэхэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ.

Уг өргөтгөсөн худалдаа ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ГАРСАН БАЙРШЛУУД:

  • Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
  • Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
  • Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
  • Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
  • Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
  • Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
  • Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гаднах талбай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *