“Этүгэн Ирвэсүүд” эхний хожлоо авлаа


БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй “AUBL” буюу “Азийн их сургуулийн сагсан бөмбөгийн лиг”-т Монгол улсын “Этүгэн Ирвэсүүд” баг оролцож буй.

Манай баг хэсгийн шатны эхний тоглолтдоо Япон улсын “Ниппон” их сургуулийн багийг 84:80 харьцаагаар хожлоо. Тэд маргааш 11:30 цагаас Тайваний Ченчи их сургуулийн багийн эсрэг тоглоно.

Монгол улсаа төлөөлөн Азийн их сургуулиудын оюутны лигт өрсөлдөж буй “Оюутны лиг”-ийн 3 удаагийн аварга “Этүгэн ирвэсүүд” багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Баярцогт удирдан дасгалжуулж буй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *