Цахим гэмт хэргийн шинжтэй дуудлага, мессежээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа. Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгаа аж. Энэ талаар тус байгууллагад иргэд хандаж байгаа аж.
Энэхүү мэдээлэл нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулсан албан ёсны мессеж биш болохыг ЗЦГ мэдэгдэв.
Иймд жолооч, иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Ирсэн мессеж доторх линк дээр дарахгүй байх,
- Хувийн мэдээллээ бөглөхгүй байх,
- Санхүүгийн гүйлгээ хийхгүй байх,
- Сэжигтэй тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай!