Замын цагдаагийн газрын Теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс IREX буюу AI систем бүхий 2606 камерыг Улаанбаатар хотын 176 байршил, уулзварт суурилуулжээ. Дэлхийн 21 улсад хэрэглэж буй энэхүү системээр энэ оны 2 дугаар сарын 5-наас хойш замын хөдөлгөөний 5 сая гаруй зөрчил илрүүллээ. Одоогоор уг системийг туршиж буй тул жолооч нарт шийтгэл оногдуулахгүйгээр гар утсанд нь мэдээлэн сануулж байгаа аж.

Хиймэл оюун ухаанд суурилсан уг системээр зөрчил илрүүлснээр зам, тээврийн ослыг бодитой бууруулах, иргэдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах нөхцөл бүрдэх юм байна.
