О.Наранзул Дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоов


“Оюуны наадам-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш болж шилдгүүдээ шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн 33 салбараас шалгарсан шилдэг 118 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

Энэ үеэр Монголын оюун ухааны академийн Багануур салбарын “Боловсрол” сургуулийн сурагч О.Наранзул нийт 9636 оноо авч улсын аварга болсон төдийгүй Дэлхийн 5 шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Дэлхийн дээд амжилтууд:

1. Олон багц хөзөр — 587 хөзөр (11 багц 15 ширхэг) — Дэлхийн рекорд

2. Тооны марафон (15 мин) — 1278 цифр — Өсвөрийн дэлхийн рекорд

3. Хурдны тооны марафон (5 мин) — 538 цифр — Өсвөрийн дэлхийн рекорд

4. Хийсвэр зураг — 983 зураг — Өсвөрийн дэлхийн рекорд, Улсын рекорд

5. Хоёртын тоолол — 1800 цифр — Дэлхийн рекорд

О.Наранзулын энэхүү амжилт нь зөвхөн Монголын оюуны спортын төдийгүй Дэлхийн ой тогтоолтын түүхэнд шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *