Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутгаар урсах Туул голд 8-р сарын 12-ны өдрийн 16:28 цагийн үед хүүхэд живсэн юм. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, ар гэрийнхэн нь Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Туул голд нийт 187 удаа шумбажээ. Уг хүүгийн цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд Улаанхудаг гэдэг газраас 18-ны өдрийн 17:07 цагт олжээ.
Туул голд живсэн хүүгийн цогцсыг 6 хоногийн дараа оллоо
