Байр түрээслэхтэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгджээ


Их, дээд сургуулийн хичээл эхлэх дөхөж буй энэ үед орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан, залуусын хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн “Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгджээ. Цахим орчинд нийтлэгдэж буй орон сууц худалдах, байр түрээслүүлэхтэй холбоотой 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй болохыг ЦЕГ тогтоолоо. Энэ оны эхний 7 сарын байдлаар цахим орчинд түрээсийн үйлчилгээтэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн:

  • Байр түрээслэх төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
  • Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
  • Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлахыг цагдаагийн байгууллага анхааруулав.

Хямд үнэтэй, түрээсийн төлбөрөө яаралтай төлөхийг шаардсан түрээслүүлэгчээс болгоомжлоорой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *