Малын хөлийн татвараар мал угаах машин авчээ


Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЗДТГ малчдаас хураасан малын хөлийн татварын 70 гаруй сая төгрөгөөр мал угаах “Дук” машин авчээ. Дизель хөдөлгүүртэй, 8 тн-ын багтаамжтай, зориулалтын шүршигч хоолой, мананцар үүсгэгчтэй уг машин аливаа гадаргуу дээр тогтсон нян, вирүсийг тусгай уусмалаар бүрэн ариутгадаг юм байна.

Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд хашаа хороо, саравч, уяа, хэвтэр, бууцыг энэ машинаар ариутган халдваргүйжүүлэх аж. Үүгээр мөн нийтийн эзэмшлийн зам, гүүр, талбай, мод бут услах, шүршиж ариутгах боломжтой аж.

Арвайхээр сум 1265 малчин өрх, 315 мянган толгой малтай. Малын хөлийн татварт жилд 90 гаруй сая төгрөг хураадаг юм байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *