Ц.Болорчулуун: 20 орчим сая мал хүнсэнд хэрэглэхээр тооцсон


ХХААХҮЯ өнөөдөр ЗГ-т 2 асуудал танилцуулжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун сэтгүүлчдэд танилцууллаа. Ц.Болорчулуун:

-Энэ жилийн тухайд нийт нутгийн 30 гаруй хувьд гантай, гандуу байна. Үүнтэй холбоотойгоор өвөлжилт, хаваржилт зарим аймаг, суманд хүндрэх нь тодорхой болж байна.

Өнөөдрийн байдлаар Монголд 77 сая мал бэлчиж байна. 2025 оны эцэст манай улс 57.6 сая мал тоолуулсан. Хавар 20.1 сая төл хүлээж авсан. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч байна. Нийт 20 орчим сая мал хүнсний эргэлтэд оруулна.

Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг ЗГ-ын тогтоолын хавсралт болгож баталлаа.

Энэ жил 276.4 мянган тн үр тариа хураана. Үүний 255.5 мянган тн нь улаабуудай. Төв аймгийн хойд талын сумд, Сэлэнгэ аймаг бараг бүхэлдээ, Дархан-Уул аймгийн нутаг өнөө жил хүчтэй гантай байлаа.

Үүний улмаас үр тариа, төмс, хүнсний ногооны ургац буурч байна. Ирэх намар хураах ургацаас гурилын үйлдвэрүүдэд 168 мянган тн улаанбуудай нийлүүлнэ. Одоо гурилын үйлдвэрүүдэд 50 гаруй мянган тн буудай бий. Хөдөө аж ахуйг дэмжих корпорацын нөөцөд 8.4 мянган тн буудай байна. Ингээд цаана нь 100 орчим мянган тн буудай дутагдана. Үүнийг импортлох нь ээ.

Ирэх хаврын тариалалтад зориулан 10 орчим мянган тн үрийн улаанбуудай гадаадаас авахаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *