Эм, эмнэлгийн хэрэгслийн талаар төрөөс баримталж буй бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд хийх нийцлийн аудитыг Үндэсний аудитын газраас өнөөдөр эхлүүлжээ. Аудитаар дээрх бодлого, хууль тогтоомжийг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэх болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомжийн дагуу чанар, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоо бүрдсэн эсэхийг тодорхойлох зорилготой юм.
Аудитад Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын сан, Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллагуудыг хамруулж, гүйцэтгэнэ.
Аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөөд байна.