Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 39 дүгээр байрны урд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 23 гараашийн газрыг чөлөөлж, авто зогсоол байгуулав.

Баянгол дүүргийн 12, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 230 гараашийг буулгаж, газрыг нь чөлөөлжээ. Уг газарт авто зогсоол, тоглоомын талбай байгуулсан байна.