Цахим орчинд “GS25” дэлгүүрийн ажилтантай нэгэн үйлчлүүлэгч маргалдан, зодоон цохиондоо хүрч буй бичлэг өчигдөр цацагдав. Энэ талаар ЦЕГ “Уг үйл явдал Дархан-Уул аймагт өнгөрсөн 7 дугаар сарын 2-ны өдөр болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
Нэгэн залуу дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан эсвэл төлбөрөө төлөхгүй зугтсаны улмаас уг асуудал үүссэн байж магадгүй аж.