Германы иргэнийг зодож, дээрэмджээ


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман Улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож, дээрэмдсэн тухай дуудлага, мэдээлэл 8 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газарт иржээ. Уг дуудлагын дагуу цагдаа нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэний биед халдан, дээрэмдсэн байж болзошгүй Б гэгчийг уг ажиллагааны үр дүнд олж тогтоон, саатуулжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *