“Нүүдэлчин фестиваль”-д 400 гаруй тамирчин өрсөлдөнө


Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно.

Фестивалийн үеэр болох үндэсний бөх, сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морины уралдаанд 100 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

   Үндэсний спортын төрлүүдээс гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээнийг зохион байгуулна. 

     Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж,  хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалж байсан билээ. 

Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харвач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлсэн юм. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *