Өчигдрөөс эхлэн нийслэлд орсон борооны улмаас зарим авто болон явган хүний зам усанд автаж, иргэдийг бухимдуулав. Үүнд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ийм хариу өглөө.
Х.Нямбаатар:
-Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд, газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.
Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа. 2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21 км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил л даа, угтаа бол.
One response to “Х.Нямбаатар: Барилгын компаниудаас болоод, замын шүүрт худгууд усаа зайлуулж дийлэхгүй байна”
Арга хэмжээг нь чангатгаад зөвшөөрлийг нь цуцладаг болох хэрэгтэй