Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 насны Дэлхий аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд монголын бөх Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан.
Ингээд хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө өрсөлдөв. Медалийн төлөөх барилдаанд Украины тамирчин Р.Олександраг 9:8-аар ялснаар Дэлхийн медальтан боллоо.
Энэ жинд Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүлсэн байна.