1 айл усанд автжээ


Улаанбаатар хотын төв хэсгээр өнөөдөр /2025.08.21/-ийн 17:00-17:45 цагийн хооронд 12.5 мм хэмжээтэй аадар бороо орсон байна.

Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт айл усанд автсан тухай нэг дуудлага бүртгэгдлээ.

Туул голын ус өнөөдрийн 08:00 цагаас хойш 18 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Маргааш Улаанбаатар хот орчимд Туул голын ус 50 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Тиймээс дээрх голын эрэг хөвөө, хөндийгөөр суурьшиж байгаа айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *