23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй


Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан 2025 оны их цэвэрлэгээ хийх хуваарь болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Үүгээр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэнэ. 

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод жилд 8 их цэвэрлэгээ зохион байгуулдаг. Цэвэрлэгээнээс гарсан хогийг хариуцсан байгууллагууд нь тээвэрлэнэ” гэлээ. 

ААН, иргэн та бүхэн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *