Байрон Уэсли “Монголианс” багт нэгдсэн гэв үү?


МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд “Бишрэл Металл” багаас тоглож “Шилдэг олон улсын тоглогч”-ийн шагналыг хүртсэн Байрон Уэсли “Монголианс” багт нэгдсэн гэх шуум гарлаа.

Тодруулбал “Бишрэлт Металл”-аас “Монголианс” “баг руу шилжсэн Э.Сүхбат өөрийн инстаграм хаягтаа Уэслиг дурдаж “Сайн уу” хэмээжээ. Ингэснээр нэг багаас өрсөлдөж явсан хоёр тамирчин шинэ багаас Үндэсний дээд лигт хүч үзэж магадгүй байна.

Байрон Уэслитэй өнгөрсөн тавдугаар сард ярилцахад “Монголд гайхалтай цаг үеийг өнгөрөөсөн болохоор эргэн ирэх байх” хэмээж байсан. Тэгвэл шинэ улиралд “Монголианс” багаас хүч үзэхээр болсон уу? гэх асуултын хариу тун удахгүй тодорхой болох нь.

Түүний хувьд плэй-офф болон финалын тоглолтуудад ганцаараа 20-оос дээш оноо тогтмол авч байв. Зөвхөн нэг тоглолтод гэхэд 45 оноо авч үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн нь саяхан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *