Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг 60 хоногийн хугацаанд зохион байгууллаа.
Гэмт хэрэг үйлдсэн 385 хүнийг уг арга хэмжээний хүрээнд олж тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 271 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэв. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 108 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан, харьяаллын дагуу шилжүүлжээ. Нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 14.474 хэргийн 3221 буюу 22.2 хувийг нь эцэслэн шийдвэрлэсэн байна.

One response to “Гэмт хэрэг үйлдсэн 385 хүнийг олж тогтоожээ”
Прокурор олж тогтоогоод байгаа ширхэг ч хулгайч байхгүй, цагдаа олж тогтоож байгаа. Зүй нь …олж тогтоосон 385 этгээдийг яллагдагчаар татсан юм байгаан, бусдын ажлыг хийсэн мэт болгон бичиж.