Даланзадгадын 1-р сургуулийн бага сургуульд өргөтгөл барьж дуусжээ


Өмнөговь аймгийн засаг даргын хэрэгжүүлж буй “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын 1-р сургуулийн бага сургуульд өргөтгөл барьж дуусжээ. Өнөөдрийн байдлаар уг барилгыг улсын комисс шалгаж байна.

390 хүүхдийн суудалтай энэ шинэ өргөтгөл ашиглалтад орвол тус сургуульд хоёр ээлжээр нийтдээ 700 гаруй сурагч суралцах юм. Өргөтгөлийг 9 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн ашиглалтад оруулахаар тохижуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *