Морьт харвааны 18 адууг хулгайлан махалсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ


Морьт харваанд зориулж, тусгайлан сургасан 18 адууг 2025.06.07-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлан, махалсан хэргийг тус дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн ч тус дүүргийн Прокурорын газар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүний дагуу уг хэргийг одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байна.

Энэ хэрэгт Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарын 18-29 насны 5 хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Тэд уг морьдыг бүлэглэн хулгайлж, уг хэргээ нуун далдлах зорилгоор морьдын хүзүүнд зүүсэн байсан байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч, жалганд хаясан байв.

Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг прокурор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэг, 3 дахь хэсгийн 3.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл. Мал хулгайлах 2.

Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *