Улсаараа усны инженертэй болъё


Хоёр өдрийн турш улаанбаатарынхныг уртын харайлтын тэмцээнд оролцуулсан борооны тухай энэ удаад хөндөхгүй. Улсаараа усны инженертэй болъё гэсэн уриалга гаргаж байна.

Хоёрхон өдрийн бороо ус зайлуулах инженерийн шугам сүлжээний бодит байдлыг утгаар нь харууллаа. Хэдхэн минут үргэлжилсэн усархаг бороог Улаанбаатарын ус зайлуулах шугамнууд үнэндээ дийлэлгүй хальж урссаар лав л хоёр цаг орчим болж байж арай гэж багахан шингэв. Урьдчилан сануулсан ч гэлээ энэ бороо гамшгийн хэмжээнийх биш, байгалийн байдаг л аюултай үзэгдэл байсныг сануулах нь зүйтэй болов уу. Жил бүрийн намарт орж л байдаг усархаг бороо.

Тэр бүрт харин бид уулга алдан, бичлэг хийж, уртын харайлтын зураг тавьж шогширцгоов. Өнөөхөө хэдэн цагийн дараа таг мартаж, өглөө нь цэлмэсэн тэнгэрээ харж баясаад, нарны туяанд ой санамжаасаа арчиж орхидог нь гэм биш зан болох нь ээ.  

Энэ удаад тэнгэр ивээсэн үү, тэгж таарсан уу, бороо гамшгийн хэмжээнд хүртлээ асгаж, бажга авахуулсангүй. Өчигдөр 10 минутын турш орсон усархаг бороо л Улаанбаатарын ус зайлуулах шугамуудын хүчин чадлыг шалгачихлаа.

Гэхдээ гамшгийн тухай ойлголт бол арай өөр юм. Тааварлашгүй, хүний хүчин чадлаас давсан байгалийн хүчин зүйлийг гамшиг гэж хэлж байгаа. Үнэхээр 20-30 мм хэмжээтэй бороо гэнэт асгаж, машин тэрэг урсгах хэмжээнд үерлэсэн бол арай өөр. Энэ удаад тэнгэр ивээсэн үү, тэгж таарсан уу, бороо гамшгийн хэмжээнд хүртлээ асгаж, бажга авахуулсангүй. Өчигдөр 10 минутын турш орсон усархаг бороо л Улаанбаатарын ус зайлуулах шугамуудын хүчин чадлыг шалгачихлаа.

Хотын зах, үерийн далан, уулын ам, гуу жалганы ирмэг, нам дор газарт буусан гэр хорооллын айлуудын талаар энд бас дурдахгүй. Тэд бол мэдсээр байж аюулын ам руу өөрөө сайн дураараа орсон улс. Улаанбаатарын төв гудамж, Ихтойруу, үгүй ядаж л Багатойруу доторх ус зайлуулах шугам сүлжээ иймэрхүү хэмжээний бороонд ажрахгүй ажилладаг баймаар байна.

Жишээлбэл: Энхтайваны өргөн чөлөөн дэх төв зам дагуух ус зайлуулах шугам үргэлжлэн орсон бороонд ажрахгүй ажиллавал ямар вэ? Энхтайваны гүүрээс хоёр тал руугаа урссан ус хаана хүрээд тогтож байгааг харъя л даа. Сансараас Зуун-Айл руу уруудах замд урссан ус хаана хүрч тогтон, орчин тойрноо эвдэж сүйтгэхээр байна гэдгийг тооцъё л доо. Баруун 4 замаараа нааш цааш алхах иргэдийг санаа амар зам гатлах боломжийг судалъя л даа. Хэдий болтол ингэж бороо орох тоолонд зам даган урссан усны талаар уралдан ярьж, нэгнээ хэмлэн муулж сайлж суух юм бэ!

Борооны улиралтай, бүр бороо нь сараар үргэлжлэн ордог, байнга чийгтэй байдаг улсууд ус зайлуулах шугамаа яаж хийсэн байдгийг судалж болно. Япон, Солонгосыг нэрлэе л дээ. Тэнд хэдэн өдөр үргэлжилсэн борооны ус яагаад ингэж замаа дагаж урсахгүй, иргэд нь уртын харайлтаар өрсөлдөхгүй байгаа юм бол?

Ердөө л усны инженертэй, тэр нь мэргэжлийн түвшинд ажлаа хийж байгаагийн л тод жишээ юм шүү дээ. Японд л гэхэд шинээр барилга, байгууламж барилаа гэж бодъё. Тэгэхэд тэнд заавал усны инженер ажиллана. Ашиглалтад авахаасаа өмнө борооны устай дүйцэхүйц ус асгаж, хаашаа урсаж, хаана очиж ус зайлуулах шугамд орж байгааг нарийн тооцож байж ус зайлуулах шугамаа угсарч, ашиглаж  байна. Явган хүний гарц, машины хөдөлгөөнд саад учруулж байна уу, үгүй юү гэдгээ тооцож чадаж байна. Иргэдийнхээ төлөө ажиллаж чадаж байна. Сэтгэл гаргаж чадаж байна. Туршилт хийгээд, ус хуримтлагдаж магадгүй газартаа өндөр  хүчин чадалтай усны хоолой тавиад, худаг хийчхэж байна.

Усны инженер аль ч компани, байгууллагад байдаггүй. Барилгын компаниуд барилгын инженертээ даатгачихна. Замынхан замын инженертээ даатгачихна. Нэгэнт дайвар маягаар, ацан шалаанд орж хийсэн ажлаас сэтгэл горьдох юу л бол.

Манайд болохоороо эсрэгээрээ. Усны инженер аль ч компани, байгууллагад байдаггүй. Барилгын компаниуд барилгын инженертээ даатгачихна. Замынхан замын инженертээ даатгачихна. Нэгэнт дайвар маягаар, ацан шалаанд орж хийсэн ажлаас сэтгэл горьдох юу л бол. Нэгэнт мэргэжлийн биш болохоор ус зайлуулах шугамаа нэр төдий л тавина. Юун туршилт хийх, юун хүн бодох. Харахад ус зайлуулах хоолой байна уу байна, хийсэн үү хийсэн. Гүйцээ. Үр дүнд нь иргэд борооны дараа ус туулах энүүхэнд. Ямар сайндаа л уртын харайлтын тэмцээн болтлоо маазарч суух вэ дээ.

Улаанбаатарынхан уртаашаа ядаж ганц ч болтугай усны инженертэй болмоор байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *