ЭМДЕГ өмнөх оны 316 тэрбум 845.3 сая төгрөгийн өрөө төлжээ


УИХ эрүүл мэндийн даатгалын 2025 оны төсвийн орлогыг 2.464 их наяд төгрөгөөр, зарлагыг 2.242 их наяд төгрөгөөр баталсан. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн 2398 байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр байгууллагад гэрээнд тусгасан тоо хэмжээ, чанар, гүйцэтгэлд үндэслэн, сар бүр санхүүжилт олгодог.

Энэ оны эхний 6 сард ЭМДЕГ эмнэлэг, сувиллуудад нийт 1 их наяд 250 тэрбум 980.7 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүний 934 тэрбум 135.4 сая нь тусламж, үйлчилгээний зардал бол 316 тэрбум 845.3 сая төгрөг нь өмнөх оны өглөг ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *