Үер, устай холбоотой 192 дуудлага иржээ


Улаанбаатар хотод 8 дугаар сарын 21-ний 08:00 цагаас 22-ны 06:00 цагийн хооронд үер, устай холбоотой 192 дуудлага иржээ. Үүнээс 90-д НОБГ болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 766 албан хаагч 106 техник хэрэгсэлтэйгээр очиж, ажиллалаа. Тэд нийт 8560 тонн ус соруулжээ. Бусад 102 дуудлагад мэргэжлийн байгууллагын зөвлөмж өгөв.

Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл

  • Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарт 31, УБШУЗТ-ийн 11-310005 тусгай дугаарт 67,
  • Дүүргүүдийн Шуурхай штабт 53 нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Өчигдрийн борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж, замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэргээр хүндрэл үүсгэжээ. Нийт 43 байршилд үүссэн лаг, хагшаасыг нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргийн Онцгой комиссын нийт 555 ажилтан, алба хаагч  66 техниктэйгээр цэвэрлэв.

Улаанбаатар хотын нийт 11 байршил дахь 355.000 ам метр талбайг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгж, байгууллага, дүүргийн мэргэжлийн байгууллагуудын нийт 55 ажилтан 11 техниктэйгээр ариутгаж, халдваргүйжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *