15 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулжээ


Монголын хөрөнгийн биржээр өчигдөр 42 хувьцаат компанийн 343,507,189 төгрөгийн үнийн дүн бүхий 1,045,083 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 15 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийнх буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Монгол савхи”, “Хөх ган”, “Женко тур бюро” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 7,92-14,90 хувь өсөлттэй байсан бол “Атар-Өргөө”, “Газар шим үйлдвэр”, “Булигаар” компанийн хувьцааны ханш хамгийн их уналаа.

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,971 ширхэг нэгж эрх 9,735,070 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 20,310 ширхэг үнэт цаас 2,027,156,600 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 150 ширхэг үнэт цаас 14,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар “Энержи ресурс” ХХК-ийн баяжуулсан коксжих 2 багц нүүрс 5,446,528,000 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн эрчим хүчний нүүрс 32,000 тонныг 4,427,068,800 төгрөгөөр борлуулжээ.

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *