Нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд “ Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, ХЦ-0208 анги, “Кинг-Асаа”, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Энхбатын Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Тэгш чанар”, “Хүннүгийн говь” ХХК, “Ажнай корпорац”, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Цэндээгийн Лувсан-Адъяа үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013 анги, “Баатар Дулаанхан” ХХК, “Таван ан” дэвжээний бөх, улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан П.Өсөхбаатар, аймгийн арслан Т.Эрболат, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн начин М.Өгөөдэй нар үлдэв.