АМГТГ: Бензин, дизель түлш хомсдоогүй


Зарим шатахуун түгээх станц өнгөрсөн амралтын өдрүүдэд “АИ92 дууссан” гэх бичиг түгээгүүр дээрээ нааж, жолооч нарт энгийн АИ92 худалдахгүй байна. Үүнээс болоод жолооч нар аргагүйн эрхэнд арай үнэтэй евро АИ92 бензин авахад хүрч байна.

АМГТГ-ын мэдээллээр 8 дугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд нийт 513 мянган тн АИ92 бензин, 1.117 сая тн дизель түлш гадаадаас оруулж иржээ. 21-ний байдлаар улсын хэмжээнд АИ92 бензин 35 мянган тн байна. Энэ нь 18 хоногийн нөөц гэсэн үг. Дизель түлш 95 мянган тн байгаа нь 26 хоног хэрэглэнэ гэсэн үг.

Манай улс 8-р сард ОХУ-аас 60 мянган тн АИ92 бензин, БНХАУ-аас 3000 тн АИ92 бензин, ОХУ-аас 130 мянган тн дизель түлш захиалжээ. Өнөөдрийн байдлаар гадаадаас оруулж ирж буй шатахууны тээвэрлэлт тасалдаагүй.

Энэ сарын 23-нд нийт 60 мянга гаруй тонн шатахуун импортлоод байна. Үүнийг ангилбал:

  • Сүхбаатар боомтоор 913 вагон буюу 54.800 тн АИ92 бензин, 2873 вагон буюу 172.400 тонн дизель түлш
  • Эрээнцав боомтоор 2300 тн АИ92 бензин
  • Замын-Үүд боомтоор 2750 тн АИ92 бензин,
  • Боршоо, Цагааннуур боомтоор 750 тн АИ92 бензин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *