Боксын ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг зарлалаа


Их Британи Улсын Ливерпүүл хотноо ирэх 9-дүгээр сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэгвэл өнөөдөр Монголын боксын холбооноос 2025 оны ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг албан ёсоор зарлалаа. Үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 5 тамирчин эх орноо төлөөлөн Дэлхийн рингэнд тулалдах юм.

Эмэгтэй тамирчид: 48 кг Л.Алтанцэцэг, 51 кг Б.Мөнгөнсаран, 54 кг О.Есүгэн, 57 кг М.Энхжаргал, 60 кг М.Намуун

Эрэгтэй тамирчид: 50 кг А.Баттулга, 55 кг Х.Билгүүнсайхан, 60 кг Г.Лундаа, 65 кг Б.Мишээлт, 70 кг О.Бямба-эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *